Photo by Hana Lopez on Unsplash

Зөвлөгөө өгөх дүрэм

Khongorzul Altangerel
3 min readJul 2, 2020

Хэнд, хэзээ, хэрхэн зөвлөгөө өгвөл зүгээр вэ?

Би өөрөө хүний үг сонсохдоо жаахан дурамжхан байдаг хүн л дээ. Надад эго бий гэвэл тэр нь магадгүй өөрийгөө чүд чүд ухаантай гэж боддог нь байх. Аливаа зүйлийг өөрийнхөө гаргаж тавьж чадах олон талаас нь бодож үзээд сайн муу зүйлсийг нь жагсааж бичээд тархиндаа хэсэг бясалгасныхаа дараа энийг нь сонговол зүгээр юм байна даа гэж шийддэг. Боломжтой бол тэр төрлийн номыг олж уншдаг. Одоо ч бүх төрлийн сэдвээр экспертүүд номыг үй олноор нь гаргаж байгаа болохоор хүнээс биш номноос зөвлөгөө авбал надад их тохиромжтой байдаг. Хүн үзэл бодлоо тулгаж өөрийнхөө зөв гэж сэнхрүүлдэг бол ном тэгдэггүй. Боломжтой хувилбаруудыг гаргаж өгөөд өөрөө шийд гээд орхичихдог. Тэр нь их таалагдаад байдаг юм, миний зан характерт ч тохирно. Томоохон шийдвэрийг сэтгэлийн хөдлөлөөр шийддэггүй. Нилээн бодож ул суурьтай ханддаг. Хаяа энэ маань надад их хөгшин хүн шиг мэдрэмж төрүүлдэг. Ингэснийхээ дараа өөрийнхөө асуудал, шийдвэрийг хүмүүст ярихад шууд тэр дор нь тухайн үеийн санаа бодлоо зөв мэтээр ярьж зөвлөгөө өгөх гэж яардаг. (Би уул нь энийг шийдэхийн тулд их цаг, хөдөлмөр гаргасан ш дээ?) Ер нь дийлэнхи нь дээ.

Сэтгэл зүй, зан үйлийн шинжлэх ухаанд cognitive bias буюу өөрийнхөө бодлыг зөв гэж үзэх хандлагын талаар бичжээ. Үүнээсээ болоод бодит байдлаас хазайсан дүгнэлт хийх нь бий. Гэхдээ тэр үнэнээс гажуудсан дүгнэлтээ зөв гэж итгэдэг.

Иймэрхүү зөвлөгөө өгөх явдалд би их сүжиггүй, дургүй. Үнэхээр мэдэхгүй байна надад зөвлөгөө өгөөч гэвэл нэг өөр хэрэг. Хүн шууд зөвлөгөө өгөөд эхлэхээр эго маань халдлагад өртөөд хүний үгийг сонсож хүлээж авах биш өөрийгөө хамгаалах механизм руу орчих гээд байдаг буруу хандлагатай. Тэрийгээ мэдээд өөрийгөө дарна л даа. Тэгэхдээ л би дургүй ккк. Миний анзаарахын хүмүүс зөвлөгөөнөөс илүү хэн нэгэн өөрийг нь анхааралтай сонсож буй байдлыг, өөрийг нь ойлгож буй мэдрэмжийг авахыг л хүсдэг. Зууны 90% нь зөвлөгөө хүсдэггүй. Гэвч бодит байдал дээр зууны 90% нь зүгээр сонсоод ойлгоод өнгөрөх юман дээр зөвлөгөө өгч асуудлыг тэр дор нь шийдэх гэж хичээдэг. Уул нь ингэснээрээ туслах гээд байгаа ухаантай юм. Гэхдээ буруу туслаад байна.

Тэгвэл зөвлөгөөг яаж өгөх юм бэ?

Невадагийн Их сургуулийн ТЕДх талк дээр Микайл Бунгая Стайнер хэрхэн өөрийнхөө доторх Зөвлөгөө өгөгч мангасыг устгах талаар ярьжээ. Бүх хүний дотор зөвлөгөө өгөх гээд анаж байдаг мангас нуугдаж байдаг гэнэ. Тэгэхээр миний дотор ч байгаа гэсэн үг.

Түүний ярьснаар зөвлөгөө өгөх нь бол буруу биш ээ. Харин зөвлөгөө өгөх нь бидний хамгийн дуртай харилцааны хэлбэр болчихоод байгаа нь л буруу юм. Юу ч ярьсан нөгөө хүндээ эргүүлээд зөвлөгөө өгөх гээд үзээд байна.

Яагаад зөвлөгөө өгөөд дэмий вэ?

1- рт, бид нар зөвлөгөө өгөхдөө нөгөө хүнийхээ хэлсэн маш бага мэдээлэл дээр дүгнэлт хийж зөвлөгөө өгдөг. Тийм болохоор гол асуудлыг шийдэхээсээ илүүтэй буруу зүйлс дээр анхаарал хандуулаад өөр чухал биш асуудлыг шийдэх гэж оролддог.

2- pт, дээр дурьдсан cognitive bias-аас болоод бид өөрсдийнхөө зөвлөгөөг мундаг, зөв гэж итгэдэг.

3- pт, бусдад зөвлөгөө өгснөөрөө нөгөө хүндээ өөрөө асуудлаа шийдчихэж чаддаггүй тэнэг, мунхаг, бие даасан биш гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Санаа нь туслах гээд байгаа мөртлөө нөгөө хүндээ өөртөө итгэлгүй, сул дорой гэсэн мэдрэмж төрүүлдэг.

Үүний оронд ярилцаж буй хүнээсээ асуулт асуу.

  • Юу нь чамд хамгийн хэцүү байна вэ?
  • Өөр хэлэх юм юу байна, яриагүй юу үлдсэн бэ?
  • Чи одоо юу хүсэж байна, яамаар байна?

Сүүлийн үед олшроод байгаа көүч нар ч гэсэн хүний асуудлыг өмнөөс нь шийдэж өгдөггүй, чиглүүлэх асуулт асуух замаар хамгийн чухал шийдвэрүүдийг ӨӨРӨӨР нь гаргуулдаг юм байна лээ шүү.

Заза хүн шүүмжилж дууслаа.

Одоо өөрийнхөө Зөвлөгөө Өгдөг Мангасыг дарахаар явлаа.

Баяртай!

Дээр дурьдагдсан Ted Talk-ийн бүтэн скрипт:

--

--

No responses yet